Бодлогын чиг шугам

Хууль зүй

Хугацаа, нөхцөл болзол

Карьер Диаректын сүлжээ нь Карьер Диаректын зөвлөхүүддээ Библийн мэргэн ухааныг дамжуулж, ажил мэргэжлийн чиг баримжаа олгох зарчмуудыг үйлчлэлдээ хэрэгжүүлэхийн тулд, мөн үйлчлүүлэгч нар нь өөрийн Карьер Диаректын дүгнэлтдээ дүн шинжилгээ хийхэд нь, ажил мэргэжлийн дуудлагаа нээн илрүүлж, үүнийгээ хаанчлалыг тэлэхийн төлөө амьдралдаа хэрэгжүүлэхэд нь туслахын тулд холбож, хүчирхэгжүүлж, сургахын тулд оршдог. Карьер Диаректын сүлжээ нь тодорхой хугацааны давтамжтайгаар Карьер Диаректын мэргэшсэн зөвлөхийн эрх авсан хүмүүсийн тухай мэдээлэл авах хүсэлтийг хүлээн авдаг. Тийм хүсэлтүүдэд Карьер Диарект дараах мэдээллүүдийг өгч хариулах нь манай цаашдын эрхэм зорилго, алсын хараанд нийцнэ гэж бид үзсэн: мэргэжлийн боловсрол ба эрх бүхий хүний бидэнд мэдэгдсэний дагуу эзэмшсэн мэргэжил, чадварын мэдээлэл, бизнесийн нэр, хаяг, утасны дугаар, цахим шуудан болон цахим хуудастай холбогдох холбоос. Танд илүү мэдээлэл авах боломж олгохын тулд, мэдээллийг үр нөлөөтэй ашиглахад тань туслахын тулд, Карьер Диаректын зөвлөх сонгох шийдвэр гаргахад зориулж бид энэхүү хайлтын мэдээллийн баазыг үүсгэсэн.

Нэвтрэх боломжтой мэдээллийн сан дахь Карьер Диаректын бэлтгэгдсэн зөвлөгчийн жагсаалт нь зөвхөн мэдээлэл өгөх зорилготой болохоос ямар нэг зүйлийн баталгаа болох, лавлагаа өгөх, зөвлөгчөөс бүтээгдэхүүн, үйлчилгээ худалдан авахыг санал болгох мөн худалдах зорилгоор үүнийг ашиглах ёсгүй. 

Карьер Диаректын худалдааны тэмдэг  ® Крауны өмч бөгөөд гадны хэн боловч зөвхөн Карьер Диаректын Зөвлөгчийн зөвшөөрлөөр хууль ёсны дагуу ашиглана. Карьер Диаректын Зөвлөгчөөр томилох нь тухайн хүн Карьер Диаректын тогтоосон эхний, дараагийн шатны сертификат авах шаардлагыг хангасаныг илтгэнэ.  ® Зөвлөгчид улсын хууль тогтоолын дагуу лецинзтэй байх шаардлага тавигдаж болох ч  ® Зөвлөх нь өөрийн бизнесийн үйл ажиллагааг явуулахын тулд улсын болон холбооны хуулийн дагуу шаардлагатай лиценз, үнэмлэх, мэргэжлийн үнэмлэх зэргийг авсан байх хэрэгтэй. Карьер Диарект, түүний гишүүд болон, Карьер Диаректын ® Зөвлөхүүдийн хамааралтай байж болох бусад ямарч байгууллага тэдгээр үнэмлэх, мэргэжлийн зэрэг, лицензийг эзэмшигч тодорхой нэг Карьер Диаректийн ® Зөвлөхийн өмнөөс төлөөлөл, батлан даалт, баталгаа зэргийг хийхгүй. Та эдгээр мэдээллүүдийг тэрхүү Карьер Диаректын ® Зөвлөхөөс өөрөөс нь шууд юмуу өөр найдвартай эх сурвалжуудаас бие даан, тусдаа олж авах ёстой. 

Карьер Диаректын ® Сүлжээ нь гишүүдийнхээ мэргэжлийн зэрэг, үнэмлэх тэдний явуулдаг үйл ажиллагаа зэргийг ихээхэн үнэлж чухалчилдаг боловч энэ нь тэдгээр зэрэг, чадварууд болон үйл ажиллагаануудыг хувьчилан, тусгайлан нотлоно гэсэн үг биш юм. Тийм ч учраас хэдий энд дурдсан мэдээллүүдийг найдвартай, итгэл даахуйц эх сурвалжуудаас авсан боловч тэдгээрийн агуулгын хувьд, шаардлагын хувьд, үнэмлэх болон үйл ажиллагааных нь бүрэн бүтэн байдал, үнэн зөв байдал, агуулгын хувьд зохистой эсэхийг Карьер Диаректын  ® Сүлжээ, Крауны гишүүд, эсвэл Карьер Диаректын ® Сүлжээний гишүүдийн хамааралтай бусад байгууллагууд ямар ч нөхцөл байдалд, хэний ч өмнө төлөөлөх, батлах, батлан даах, нотолгоо гаргах үүрэг хүлээхгүй. 

Хувийн бүртгэл нээснээр та Краун, Карьер Диаректын сүлжээ, эдгээрийн гишүүд, 
® Карьер Диарект сүлжээний гишүүдийн харьяалагддаг байгууллагын аль нь ч эдгээр мэдээлэл, контентыг ашигласнаас үүссэн алдагдал, хохиролд хариуцлага хүлээхгүй гэдгийг ойлгож, хүлээн зөвшөөрч буй хэрэг юм. .

Зохиогчийн эрхийн санамж

Карьер Диаректын цахим хуудсанд агуулагдаж буй зохиогчийн эрх болон бусад бүх эрх ®Крауны өмч төдийгүй тус байгууллагын хяналтанд байдаг.

Карьер Диаректын® цахим хуудсанд буй ямар ч мэдээлэлийг Краунаас бичгээр урьдчилан зөвшөөрөл авалгүйгээр хуулбарлах, нэвтрүүлэх, татаж авах, хадгалах, бусдад дамжуулах,олон нийтэд харуулах, өөрчилж ашиглахыг хориглоно. 

Худалдааны тэмдэг.

Карьер Диарект ® нь Крауны эзэмшдэг худалдааны тэмдэг юм. Карьер Диаректын лого-г ямар ч байдлаар, ямар нэг зорилгын улмаас хуулбарлах, нэвтрүүлэх, татаж авах, хадгалах, бусдад дамжуулах,олон нийтэд харуулах, өөрчилж ашиглахыг хориглоно. 

Оюуны өмч.

Карьер Диаректын бүх агуулга, явцын мэдээлэл, үр дүн, дүгнэлтүүд нь ® Крауны өмч мөн.

Crown
8331 E.Walker Springs Lane, Suite 301
Knoxville, TN 37923

Та өглөө 8:30-аас орой 5:30-ын хооронд манай хэрэглэгчийн төвд холбогдож болно. (800) 722-1976 дугаараар хэрэглэгчийн үйлчилгээний ажилтантай холбогдоорой.