Бидний түүх

 

Карьер Диарект ажил мэргэжлийн ® чиг олгох систем нь хүмүүст бусдаас ялгарах онцгой авьяасаа ойлгож мэдэн, Бурханаас өгсөн чадваруудад хамгийн сайн тохирох ажил мэргэжлийг сонгох, мэргэжлийн чиглэлээ зөв тодорхойлоход нь туслах Библи суурьтай цогц үнэлгээ юм.

Христич санхүүгийн зохиолч, илтгэгч Ларри Буркет: "Гэр бүлүүдэд санхүүгийн зөвлөгөө өгч ярилцаж байхдаа хүмүүсийн ихэнхи нь авьяас чадвартаа нийцээгүй ажил эрхэлж байгаа нь тод анзаарагдаж байсан. Маш олон хүн өөрийн давуу талыг мэдэхгүй, авьяас чадвартаа эзэн нь байж чадахгүй байгаад миний сэтгэл их шаналж байсан юм. Хэн нэгэн нь хүмүүст ур чадвараа ойлгож мэдэхэд нь туслан ажил, мэргэжлээ зөв сонгоход чиглүүлэх хөтөлбөр боловсруулаасай гэж би үнэхээр найдаж эхэлсэн. 1989 оноос энэ ажлыг эхлүүлэхээр ханцуй шамлан орсон юм" гэж бидэнд хүүрнэж билээ.

1976 онд Ларригийн байгуулсан Христич Файнэншл Консептс /Christian Financial Concepts/ байгууллага нь библид үндэслэсэн, психометрийн талаас шаардлага хангасан ажил мэргэжлийн үнэлгээ боловсруулахаар өндөр чадвартай хүмүүсээс бүрдсэн баг гаргасан. Энэ багийг эхэндээ Карьер Патвэйз гэж нэрлэж байсан ба тэд тухайн үед ашиглагдаж байсан бусад үнэлгээнүүдийг судлаж үзээд тэдний нэг нь ч библийн дагуух ертөнцийг үзэх үзлийг тусгаагүй болохыг олж мэдсэн.  Мөн ажил мэргэжлийн шийдвэр гаргахад зайлшгүй чухал гэж тус багийн судлаж тогтоосон дөрвөн бүрэлдэхүүн хэсэг болох хувийн мөн чанар, сонирхол, ур чадвар, үнэт зүйлсээс тэдгээр үнэлгээнүүдийн ихэнхи нь зөвхөн нэг юм уу хоёрыг нь л хамруулж үзсэн байлаа.  

Эхэн үедээ тус баг өөрсдийн үнэлгээний хувилбарыг боловсруулахын зэрэгцээ ажил мэргэжлийн удирдамж олгохын тулд олонд танигдсан үнэлгээнүүдийг "хариу өгөх зөвлөхүүд"-тэй хослуулан ашиглаж байсан. 1995 онд, Христич санхүүгийн зарчмууд/Christian Financial Concepts/ нь Карьер Патвэйз ® үнэлгээг анхлан танилцуулсан ба энэ нь КПХБ (Карьер Патвэйзын хувийн онцлогийн бүртгэл) болон СУҮБ (сонирхол, ур чадвар, үнэт зүйлсийн бүртгэл)-ээс бүтсэн үнэлгээ байсан. 1996 онд Карьер Патвэйз нь нэрээ Лайф Патвэйз/Амьдралын замууд болгон өөрчилсөн ба энэ нь тэдний үнэлгээ, ажил мэргэжлийн эх сурвалжууд нь амьдралын бүх талбарыг хамарсан гэдгийг нэрээрээ илэрхийлэх зорилготой байсан. 

Цаасан хэлбэрийн тестийн шинэчилсэн хувилбар 1997 онд хэвлэгдсэнийг одоо бид Карьер Диарект хэмээн нэрлэж байгаа билээ.  Боловсруулагдан гарсан цагаасаа л бүх талаараа библийн үзэл баримтлалыг шингээсэн Карьер Диаректын материалуудаас 80,000 гаруй хүн ашиг тусыг нь хүртээд байна.

1999 онд гаргасан Карьер Диаректын CD-ROM хувилбарт орсон хүчин зүйлүүд ба оноо тооцооллыг сайжруулж, шинэчлэхийн тулд Карьер Диаректын олон мянган хэрэглэгчдээс авсан мэдээллүүдэд хийсэн нарийвчилсан дүн шинжилгээг ашигласан. Олон талаар сайжруулагдсан энэ бүтээгдэхүүн нь хэрэглэгчдэд гэрийн компьютер дээрээ үнэлгээг суулгаж, оноо тооцоолж, хэвлэж харах боломж олгосон. Хоёр долоо хоног хүлээхийн оронд хүмүүс үнэлгээний үр дүнгээ хэдхэн минутын дотор харж чаддаг болов!

2000 оны 9 сард Христич Файнэншл Консептс болон Краун Минитриз байгууллагууд нэгдэн Краун санхүүгийн үйлчлэл боллоо.  Энэ нэгдэх үйл явцын араас үргэлжилсэн шилжилтийн хугацаанд байгууллага санхүүгийн үйлчлэлийн чухал материалуудаа сайжруулж, бататгахад гол анхаарлаа хандуулж байв. 

2002 оны 3 сард ажил мэргэжлийн талын үйлчлэлийн талаар сонирхол дахин сэргэсэн бөгөөд Карьер Диаректыг CD-ROM хувилбараас интернэтэд суурилсан цахим хувилбар уруу шилжүүлж эхлэсэн юм.  Хуучин Лайф Патвэйзд ажиллаж байсан олон тооны ажилтнууд Карьер Диаректыг жинхэнэ харилцаанд суурилсан цахим үнэлгээ болгон дахин зохион бүтээхээр нэгдэн ажиллах болсон. 2006 онд Карьер Диаректын цахим хувилбар ашиглагдаж эхэлснээр энэхүү алсын хараа бодит биелэлээ олсон юм.